Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.12.19/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 204 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын 122 нь Улаанбаатар хотод, 78 тохиолдол хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна, мөн зөөвөрлөгдсөн 4 тохиолдол бүртгэгдлээ.
Харин нас баралт бүртгэгдээгүй.
Өнөөдрийн байдлаар халдвар авч, эмчлэгдэж байгаа 42 хүний биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
olon jil negdsen 3 emelgin obchtei humus uzlere dormjoldog radio staznar ailagj reekt hiedeg humuus bas dahin neg hunig ongots sansarin nisleg enrtei motorin shuugian sosngoj alaad bainaa.