ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимээс “Аюулгүй байдлын тогтолцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, бэлтгэл хурандаа С.Залуухүү, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар болон Онцгой байдлын байдлын сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нар, сонсогч, суралцагчид оролцсон юм.
Эрдэм шинжилгээний хурлаар 10 гаруй эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлж, цахимаар ОХУ, Вьетнам, Казахстан улсын аюулгүй байдал судлалын эрдэмтэн, судлаачид оролцсноороо онцлог.
Гал түймэр унтраах үйл ажиллагаанд удирдах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба мэргэжлээр төгссөн алба хаагчдын ажиллах чадамжийн үнэлгээ, бие бялдар, мэргэжлийн ур чадварын байдалд судалгаа шинжилгээ хийх, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад шинжлэх ухааны үндэслэлтэй шинэлэг санааг дэвшүүлж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )