Дурсамжаар амьдрах хорвоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

“Сайхан амьдарлаа” гэж дүгнэх хамгийн гол хэмжүүр нь дурсамж юм даа. Дурсамжаасаа урам авч, дурсамжаараа жаргаж л байгаа бол энэ амьдралд хэргээ хийжээ гэсэн үг. Хүн өөрийн хийсэн үйлийн үрийг эдэлдэг ч гэдэг. Тийм ч учраас сайхан дурсамжийг бүтээж амьдрах шиг гайхамшиг гэж юу байх билээ. Зөөлөн сэтгэлтэй зөв амьдарсны шагналд үргэлж өнгөлөг, өөдрөг дурсамж үлддэг юм шүү.

Дуунд хүртэл “Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин” гэдэг биз дээ.

Бусдад сайныг санаж, өрөөлд өглөг өгч, хор хутгахгүй, хов базахгүй амьдрах шиг амар амгалан гэж хаана байна. Ер нэг л амьдрах хорвоод нэг, нэгэндээ хатуурхаж, нэхэл хатуутай байхын хэрэг юу билээ. Муу санаж, буруу бодож, бүхнийг үгүйсгэхийн оронд сайнаар сэтгэж, сайхнаар ерөөж, аливааг эерэг талаас нь харахын ашиг тус их байдаг юм шүү.

Амьдрал гэдэг асар богино. Мөнх наслах юм шиг бүү аашил. Нэг л өдөр үгүй хоосныг мэдрээд хорвоогоос буцах амьдралд дэндүү давчуу сэтгэхийн хэрэг юун билээ. Иймээс эрүүл саруул, энэ орчлонд амьдарч буйдаа талархаад элгэмсэг дотноор эргэн тойрныхныгоо хайрлаж яваарай, эрхмүүд минь.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top