ЧИНГЭЛТЭЙ: Нийслэлийн шилдгүүдийг шалгарууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20
 
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа” өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд боллоо.
 
Нийслэлийн “Шилдгийн шилдэг залуу”, “Шилдэг төрийн албан хаагч залуу”-аар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, Нийслэлийн “Шилдэг Уран бүтээлч залуу”-аар 9 дүгээр хорооны иргэн Н.Алтандуулга, Нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн сурагч Н.Бадармаа, Нийслэлийн “Шилдэг Залуучуудын байгууллага”-аар 10 дугаар хорооны “MJ спорт цогцолбор”, Нийслэлийн “Шилдэг Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-аар Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн “Good neighbours” Олон улсын байгууллага, Нийслэлийн “Шилдэг эцэг эхийн холбоо”-оор Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг, 173 дугаар цэцэрлэг, Нийслэлийн “Шилдэг Хүүхдийн холбоо”-оор Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн холбоо” 2 дугаар байранд тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top