“Хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер” цол хүртлээ

2021 оны 12 сарын 21

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/263 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Баярсайхан нь “Хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер” цол хүртлээ.

Ахлах ахлагч Э.Баярсайхан нь хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний 12 удаагийн аварга, гал унтраах олон төрөлт спортын бүсийн аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай тамирчин аврагч юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top