Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж цэцэрлэгийн үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоосон. Гэхдээ гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1453 цэцэрлэгийн 7024 бүлэгт 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь юм гэж БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )