СҮХБААТАР: ​Олон нийтийн байцаагчид сургалтад хамрагдав

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хороодын хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Олон нийтийн байцаагч нарт зориулсан сургалт зохион байгуулав. Сургалтад Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон, “Сүхбаатар дэвшил”, “Сүхбаатар менежмент”, “Сүхбаатар тохижилт” зэрэг хог, тээвэр үйлчилгээний байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сургалтаар шинээр мөрдөгдөж буй хууль, журамд орсон өөрчлөлт, хог хаягдлын үйлчилгээнд гарч буй бэрхшээл, шийдэх арга зам, ирэх онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан заалт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл олгож, харилцан санал солилцлоо. Мөн энэ үеэр бусдыгаа манлайлан ажилласан олон нийтийн байцаагч нарыг дүүргийн Хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн алдар медалиар шагнаж урамшууллаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top