Монголд анх удаа 2020 оны нэгдүгээр сард “Конвиниенс Фармаси Клиник" болох "Эмчтэй эмийн сан" байгуулагдаж байсныг зарим уншигчид маань санаж байгаа болов уу. Тус эмчтэй эмийн сан нээхтэй зэрэгцэн “Ковид-19” халдвар дэгдсэн ч өнөөдрийг хүртлэх 2 жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэхүү эмчтэй эмийн сан нь CARE төслийн жишиг загвар төсөл байсан талаар тус төслийн санаачлагч, гүйцэтгэх захирал Адъяатөмөр хэллээ.
Тодруулвал CARE төслийн хүрээнд дараах 3 зүйлс бидний хэрэглээнд нэвтрэх нь ээ. Үүнд:
1. LOCAL CARE буюу CARE CENTER нь Эмчтэй эмийн сангийн илүү боловсронгуй хувилбар юм. 7 хоногийн 24 цагаар ажилладаг эмнэлгийн CU хувилбар бүхий олон салбар төвүүдийг иргэдэд хүртээмжтэй хэлбэрээр байгуулж анхан шатны тусламж үйлчилгээ болох өрхийн эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн хоол хүнс, бүтээгдэхүүний үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлвэл эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээг CARE төв үзүүлнэ.
2. MOBILE CARE буюу CARE АППЛИКЭЙШН-г гар утсандаа татаж суулгаснаар CARE төслийн хамтран ажиллагч эрүүл мэндийн байгууллагуудаас цахимаар цаг авах, зөвөлгөө мэдээлэл авах, эм болон эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Магадгүй та эмээ уухаа мартдаг бол, эмээ буруу хадгалж хэрэглэдэг бол энэхүү аппликэйшн танд цахим эмийн жороороо дамжуулан эмийн буруу хэрэглээг тань хянаж зөв болгоход туслах юм.
3. HOME CARE буюу ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ нь таны байгаа газарт CARE-н мэргэжлийн баг хамт олноороо дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. CARE – ҮРГЭЛЖ ДЭРГЭД уриатай өндөр стандартыг нэвтрүүлсэн эмч ажилчдад та өөрийн эрүүл мэндээ даатгаж болох нь.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ДИЖИТАЛ ШИНЭЧЛЭЛИЙГ АВЧРАХ CARE COIN
ТА ИРЭЭДҮЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛААРАЙ CARE COIN – ҮРГЭЛЖ ДЭРГЭД
Орчин цагийн цахим мөнгө болох койныг хэрэглээнд нэвтрүүлж тэр дундаа эрүүл мэндийн салбарын цахим хэрэглээний мөнгө болгохоор CARE COIN аль хэдийнээ өөрсдийн www.care.mn сайтаараа дамжуулан 0,10 мөнгөөр урьдчилсан захиалгаа аваад эхлэсэн. Харин энэ сарын буюу 2021.12.22-ноос 24-ны хооронд www.coinmart.mn , www.capex.mn биржүүд дээр IEO – 0,15 мөнгөөр зарлагдах гэнэ.
Ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх эрүүл мэндийн салбарын цахим мөнгө CARE COIN-г худалдан авсанаар та CARE төсөлд хөрөнгө оруулахаас гадна, та өөрийн эзэмшиж буй койноороо эрүүл мэндийн салбарт бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг хямдралтай үнээр худалдан авах боломжтой болох юм. Манай улсад арилжаалагдаж байгаа койнуудаас бүтээгдэхүүн үйлчилгээтэй цөөхөн койнуудын нэг бол CARE COIN юм. Хүн бүр ямар нэг байдлаар эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг өдөр тутамдаа л худалдан авч байдаг.
Хүн бүр хэрэглэгч нь байдаг хамгийн том зах зээл бол эрүүл мэндийн салбар юм.