Агаарын бохирдолтой тэмцэх газар тайлангийн хурлаа хийлээ

2021 оны 12 сарын 23

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, амжилт, алдаа, оноогоо дүгнэсэн үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр /2021.12.22/ боллоо.

Тус хуралд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар зэрэг хүндэт зочид Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын удирдлагууд, албан хаагчид оролцсон бөгөөд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн 2021 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.

Тус хамт олон:

 

-2021 оны “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн боловсруулж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/322-А/780 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар батлуулан хэрэгжилтийн ханган ажиллаж байна.

 

-100квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зууханд хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх ажил нь Хан-Уул болон Сонгинохайрхан дүүрэгт хийгдсэн.

-Оросын Холбооны Улсын Байгалийн шинжлэх ухааны академиас зохион байгуулдаг “EcoWorld” олон улсын байгаль орчны нэр хүндтэй тэмцээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар оролцож 3 дугаар байр эзлэн 11 дүгээр сарын 30-ны өдөр диплом болон Н. Моисеевын нэрэмжит мөнгөн медалиар шагнуулсан.

“Дэм дэмэндээ” зэрэг Улс, Нийслэлээс зохион байгуулсан сайн үйлсийн аянуудад идэвхитэй, санаачлагатай оролцсон амжилтаар арвин жил байлаа.

Мөн хурлын үеэр амжилт, бүтээлээрээ хамт олноо манлайлан ажилласан, салбартаа тэргүүлсэн албан хаагчдыг шагнаж урамшуулан хамтран ажилладаг байгууллагуудад талархал гардууллаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын 2021 оны “Шилдэг ажилтан”-аар мэргэжилтэн Т.Энхмаа шалгарч өргөмлөл, мөнгөн шагналаар, Байгаль, орчин аялал жуулчлалын яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр ахлах мэргэжилтэн Г.Уранцэцэг, мэргэжилтэн Г.Бат-Оюун нар, Нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Орлогч дарга Ц.Цолмон, АЧХЗБХ-ийн дарга Г.Даваажаргал, ахлах мэргэжилтэн Б.Орхонбайгаль нар шагнууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.67.133) 2021 оны 12 сарын 23

худлаа ярихаас хэтрэхгүй юм даа.\n

0  |  0
Top