Гурван үеийн төлөөлөл туршлага солилцов

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас гурван үеийн төлөөллийг оролцуулсан өглөөний уулзалтыг зохион явууллаа.

  Гал түймэртэй тэмцэх байгууллагад залуу насаа зориулан ажиллаж, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан бэлтгэл офицер, хурандаа нар дунд, залуу үеийн төлөөллүүдэд хэрхэн ажиллаж байсан, цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй талаар зөвлөгөө, зөвлөмжийг өгсөн юм.

 Анх 1962 онд өртөөний зөрлөг, улсын онц чухал объектуудыг хариуцан ажиллах 10 гаруй галын постууд ажиллаж эхэлснээр Онцгой байдлын газар байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш Онцгой байдлын газар нь  үндсэн 5 бүтэц анги, нэгжтэй болж, 200 гаруй алба хаагч иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө тангараг өргөн 24 цагаар ажиллаж байна.

  Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар

Уншсан: 29

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top