Монгол Улсад Худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын худалдаа үйлчилгээний салбарт мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан "Чингэлтэй дүүргийн худалдаа, нийтийн хоолны салбар"-ын ахмад ажилчид, мөн хариуцсан ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань- одон", “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж, нийт ажилтан албан хаагч нарт баяр хүргэж, амжилт хүслээ.
Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат болон Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга О.Батмөнх нар гардууллаа.
Сэтгэгдэл ( 0 )