Төслийн багийн гишүүд Увс аймагт ажиллалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Америк Улсын санхүүжилтээр Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Сагил, Тариалан сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийг 2021-2023 онуудад хэрэгжүүлж байна.

Төслийн багийн гишүүд тус аймагт ажиллаж, төслийн нээлтийн ажиллагааг зохион байгуулан, удирдлага, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр  аймгийн ЗДТГ болон төсөл хэрэгжих 4 сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

 Төсөлд 100 малчин өрхийн 400 хүн, 4 сумын мал эмнэлгийн 20 ажилтанг хамруулна.

Эх сурвалж: Увс аймгийн Онцгой байдлын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top