Гадаадаас ирэх ирэх иргэдийг дараах тусгаарлах байр, зочид буудалд байрлуулна гэж УОК-ын НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ-аас мэдээллээ.
Гадаадын орнуудаас ирж байгаа иргэдийг коронавируст /Ковид-19/-ын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд 3 хоног тусгаарлах шийдэрлэсэн. Ор хоногийн төлбөрийг 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоосон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгээд байна.
Иргэд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгаарлах байр, зочид буудалд тусгаарлагдах бөгөөд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм.
Харин иргэд өөрсдийн сонголтоор ИБИС, Туушин, Кемпенский, Новотел зэрэг зочид буудалд тухайн зочид буудлын ханшаар төлбөрөө төлөх юм.
Зочид буудлын нэр:
Сэтгэгдэл ( 0 )