Ч.Ундрам: Тэтгэврийн ялгаатай байдлыг өөрчилмөөр байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.23/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам байр сууриа илэрхийллээ.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

Тэрбээр "Насаараа төрд ажилласан багш, эмч нар маш бага тэтгэвэр авч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч бага буюу 350 мянган төгрөг авч байгаа ахмадууд байна.

Гэтэл зарим хүмүүс таван жил өндөр татвар төлж ажиллаад насаараа ажилласан хүнээс өндөр тэтгэвэр тогтоолгож байна. Тэгэхээр энэ нь шударга ёсны зарчимд, Монгол Улсын үндсэн хуульд нийцэхгүй байна гэдгийг дахин дахин хэлмээр байна.

Харин засгийн газраас өргөн барьсан багц хууль дээр суурь зарчмыг нь зөв болгоод, тэтгэврийн итгэлцүүрийг жил бүрийн инфляци, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан баталж нэмбэл тэтгэвэр үндсээрээ нэмэгдэж, зөв зарчимтай болох гээд байна" гэсэн юм.

 

 

Top