Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо.
Тайлангийн хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов. Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабууд 2021 онд “Төрийн батлан хамгаалах үйлчилгээ-Цахим шинэчлэлийн жил” -ийн зорилго, зорилтоо бүрэн биелүүллээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь 2021 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр “Бүрэн хангалттай” үнэлгээтэй шалгагдаж, Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудыг манлайлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Түүнчлэн Нийслэл, дүүргийн Мэдээллийн аюулгүй байдлын офицеруудаас тус Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер хошууч Д.Оюунчимэг 2021 онд гүйцэтгэсэн ажлаараа шалгарч 2021 оны “Ажил мэргэжлийн аварга”-аар, шалгарч хамт олноо хошуучиллаа. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар Цэргийн штабын хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )