Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2021.12.24/ нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон медаль хүртээлээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар "Өглөөний сонин"-ы Улс төрийн тоймч С.Ууганбаяр Алтан гадас одон хүртэж, Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Баярсайхан Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Улс төрийн тоймч С.Ууганбаяр "Сэтгүүл зүйн салбарт ажиллаад 20 гаруй жил өнгөрчээ. Энэ урт хугацааны 16 жилд нь өдөр тутмын сонинд ажилласан байна. Нийгэмд болж байгаа үйл явдал, тэр дундаа улс төрийн салбарт өрнөж буй үйл явдлын талаар олон жил бичиж байлаа. Нийгэмд бий болсон болох болохгүй олон зүйлийг хамт олноороо цэгцлэхийн тулд хөдөлмөр, сэтгэлээ зориулж ирсэн. Энэ хичээл зүтгэлийг минь төр засаг үнэлж, Алтан гадас одонгоор шагнасанд маш их баяртай байна.
“Эрхэт Монгол” групп болон “Өглөөний сонин”-ыхоо хамт олонд талархал илэрхийлье" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Баяр хүргэе, ажил хөдөлмөр, уран бүтээлийн өндөр их амжилт хүсье.
Баяр хүргэе. Мундаг хүмүүс дээ