Монголд орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дарга, хүний их эмч Ц.Төмөр-Очирт Монгол Улсын Гавьяат эмч цол хүртээлээ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Тэрбээр баярын сэтгэгдлээ хуваалцан "Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Хүний Гавьяат эмч цол хүртэж байгаадаа маш их баяртай байна. Энэ шагнал бол Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт 29 жил тасралтгүй ажилласан хөдөлмөрийн минь үр дүн гэж харж байна.
1987 онд анх Анагаах ухааны дээд сургуульд элсэн орсон. Улмаар зургаан жил сурч, 1994 онд төгсөөд, Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажилд орсон. Өдийг хүртэл ажиллаж байна.
Өдийг хүртэл тусалж, дэмжин ажиллаж байсан үе үеийн удирдлага болон өнөө цагт эрүүл мэндийн салбарын түүхийг хамт бичилцэж яваа хамт олны минь ажлын үр дүнг төр засаг үнэлсэн гэж ойлгож байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
gemtelin emelged ih olon hunig uhulsen reeket ulzere shdee. mini ah abart orchool 3 odor egmtelin gadaa huleegel amisgal huragal.medrel gej chi chi oroo uhel dee chi uhe shuu.uzlere omorol zagsal hijgam bilee.
gemteld hebtegui gaadan uhjilee shde emini ah.ih bajan chnek hun bailaa chi chenj bajan ged yadin be egel hebteh bcihig ogoogul.eene chin ter uzlere aluurchin omrodin bsihuu.