Зуун дамжсан амттан | ХОТОЛ бялуу

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 25

Хорхой хүргэм амттан үнэртсэн нэгэн газар очив. Энэ бол “Талх чихэр” ХК-ийн нэрийн бүтээгдэхүүн болох “Хотол” бялууны “Зуун дамжсан амттан” өдөрлөг. 

“Атар” гэхэд л хүн бүрийн санаанд талхны талаар бодогддог шиг “Хотол” гэхэд үндэсний үйлдвэрлэгч энэхүү бялууны талаар бодол хөврөх байх.

37 жилийн турш амт чанарын дээдийг хэрэглэгчдэд хүргэх гэж зорьсон энэхүү газрын бренд бүтээгдэхүүн болох "Хотол" бялуу амт чанараа алдаагүйн зэрэгцээ өнгө нэмж, арааны шүлс асгарам харагдаж байлаа. 

1984 оноос талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Талх чихэр” компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш “Хотол” нэрийн бялуугаа үйлдвэрлэж буй билээ. Тэгвэл энэхүү бялууны үйлдвэрлэлийн технологи, бүтээглэхүүний чанарын талаар дэлгэрэнгүй тайлбарласан “Зуун дамжсан амттан” өдөрлөг зочин олонтой болж өнгөрлөө.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 

“Хотол” бялууны үйлдвэр нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрэм стандартуудыг мөрдөхөөс гадна Олон Улсын стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж.

Ийнхүү тус компани нь бялуу, бэйкерийн төрлийн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангаж хэрэглэгчдийн гарт хүргэж байна.


 
Top