Булган аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Спортын мастер Д.Түмэндамба агсны нэрэмжит холимог насны боксын аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, 36кг-ийн жинд Б. Нямжаргал алт, 50 кг-ийн жинд ОУХМ Л. Алтанцэцэг алт, 57кг-ийн жинд О. Есүгэн мөнгө, 57 кг-ийн жинд Ж. Гомбо-Эрдэнэ хүрэл, 54 кг-ийн жинд Б. Сувд-Эрдэнэ хүрэл медалийг тус тус хүртлээ.
Мөн О. Есүгэн тус тэмцээний эмэгтэй шилдэг тамирчнаар шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангиас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )