Н.Нарангэрэл: Түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчил илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон “Таван Толгой Түлш" компаниас өнөөдөр /2021.12.27/ нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт, шалгалт үр дүнгийн талаар мэдээллийг хүргэлээ.  Тэрбээр Нийслэлийн 135 мянган ААН, өрхөд хяналт шалгалт хийхэд түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчил илэрсэн талаар онцоллоо.

Ингэхдээ “Мэргэжлийн хяналтын байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээг хориглосон засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, “Таван Толгой Түлш” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний борлуулалтын цэгүүд гэсэн газруудад хяналт, шалгалт хийлээ.

Хяналт, шалгалтын долоо хоногийн мэдээллээр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн хоёр үйлдэл илэрсэн.

Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарахыг завдсан нэг зөрчил илэрсэн. Үүнд зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Мөн түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан нэг зөрчлийг илрүүлж, хуулийн арга хэмжээ авсан байгаа.

“Таван Толгой Түлш” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тогтмол хяналт, шалгалт хийж байна. Баруун бүсийн үйлдвэрийн хоёр шугамаас дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр шахмал түлшний хөрслөг, чийглэг, дэгдэмхий, бат бөх, хүхэр зэрэг үзүүлэлтүүд нь монгол улсын стандартын шаардлагыг хангаж байна гэж гарсан. Үүнд 135 мянган аж ахуйн нэгж, өрх хамрагдсан.

Энэ хяналт, шалгалтаар дөрвөн зөрчил илэрлээ. Эдгээр зөрчлүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцсон байгаа.

Эдгээр дөрвөн зөрчил нь есөн шуудай, долоон шуудай, гурван тонн орчим гэх мэт түүхий нүүрс хадгалж байсан байна. Үүнд торгуулийн арга хэмжээ авсан байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.40) 2021 оны 12 сарын 29

түүхий нүүс түлж бсан юм бхдаа хадгаж бсан гээд бх юм хадгалж бас болохгүй хуультай юм уу

0  |  0
Янжаа(66.181.186.159) 2021 оны 12 сарын 29

Энэ өвөл урд,урдаасаа маш их утаатай байна!!Даарахгүйг тулд янз,янзын юм их түлж байх шиг байна!!Хяналтаа чангаруулах хэрэгтэй байна!!!!!!

0  |  0
Suhee(66.181.161.66) 2021 оны 12 сарын 29

ЭМЭЭЛТИЙН ХУЖААГИЙН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД БҮГД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ БАЙГАА ,ӨНӨӨН ЛОН МАХНЫ ҮЙЛДВЭР БАЙГАА ТЭДНЫ ТАЛААР ЯРИХГҮЙ ЮМАА

1  |  0
Bi(92.91.214.200) 2021 оны 12 сарын 29

Peeh ymar aihter yum ilrvvlee ve uur hiij chadah yum ed nart bhgvi l dee chaavaas

1  |  0
Altaa(73.74.123.80) 2021 оны 12 сарын 29

Нээрээ ёстой хэлэх үг алгаа 10 хүрэхгүй түүхий нүүрснээс болоод хот тэр чигээрээ утаанд умбаж бна даа

0  |  0
Иргэн(202.126.88.46) 2021 оны 12 сарын 29

Түүхий нүүрсийг хар тамхинаас илүү хянаж илрүүлдэг болжээ.Хөөрхий ядарсан амьтас л өртдөг шүү дээ..

2  |  0
Zochin(202.55.188.45) 2021 оны 12 сарын 28

Aj ahuin negjuud bga biz ail urhuud shahmal tulshee awch chadahgui bn ger horoolol.roo ywaad uz

1  |  0
Болд(103.26.195.56) 2021 оны 12 сарын 28

Гавьяа байгуулж дээ

1  |  0
иргэн (202.131.242.206) 2021 оны 12 сарын 29

энэ түлшээ шинжилж болохгүй бгаа юм уу үнэн хортой байгаа бол сайжруулах арга хэмжээ аваачээ үмхий үнэр үнэртээд бна шүү дээ хүхэр шиг\n

2  |  0
Өөдрөг(64.119.22.31) 2021 оны 12 сарын 28

Энэ байтугай түшхий нүүрс түлж байгаам бишүү, үгүй бол агаар өмнбх шигээ ийм аймаар болохгүй гэж бодож бна.

1  |  0
irgen(202.179.26.46) 2021 оны 12 сарын 28

4 hon ail tvvhii nvvrs tvleed hort utaa ihessen genee hutna biz ta nar ugaasaa hortou tvlsh biz dee

2  |  0
Иргэн(202.126.89.43) 2021 оны 12 сарын 28

Урд жилийнхэн үлдэгдэл байж бно доо

0  |  0
Үхэр орк(66.181.184.88) 2021 оны 12 сарын 29

4н айл түүхии нүүрс түлж хотыг баллаж дээ одоо эрүүгиин гэрэг үүсгэнэ биз налайх бүр хаагдсан б нуураас нүүрэс ачна гэж бхгүй энэ 4н айл буруутай бх нь сайжруусан түлш утаа гаргахгүй гэдгииг ес бсан хүк нотолсон шүү гал түлхэд утаа гардагүй сайн түлш бии болгосон манай 1р зэргиин үхэр хэлсэн шүү бид дэмжиж мөөрөлдсөн биздээ

1  |  0
Иргэн(202.126.90.147) 2021 оны 12 сарын 29

энэ сайжруулсан түлш нүүрснээсээ илүү хор нөлөөтэй байна . 4 хөн айл хотыг угаартууллаа гээд юун ой тойнд батамгүй солиотой юм яриад ард түмний тархи угаагаад байна .

3  |  0
зочин(64.119.20.17) 2021 оны 12 сарын 28

гэрт уутаа алдвал хордож үхнэ Яндангаар гаогачихвал гэрийхэн хордохгүй Олон олон айлын хор агаарт тархаад нийтээрээ аажимдаа хордоно мөнүү

1  |  0
Зочин(202.9.40.78) 2021 оны 12 сарын 29

Дөрвөн айл баригдлаа гэхэд хотыг тэр чигээр нь угаартуулах хэмжээнд хүргэх үү . Бодит мэдээлэл өгөл дөө . Хот арай дэндүү байна шүү угаартаж үхлээ

3  |  1
Хуц(66.181.161.107) 2021 оны 12 сарын 28

Хол очиж хуц

0  |  0
Mugii(66.181.184.219) 2021 оны 12 сарын 28

За даа мэдэхгүй таван толголгойн нүүрс миний мэдэхийн их угаартай хортой лбайдаг байсан

1  |  0
ЗОЧИН ЗОЧИН(66.181.191.220) 2021 оны 12 сарын 28

Хаагуур ч шалгаад бдаг юм бэ. БЗД 13 хороо Номин дэлгүүртэй 89-р байрны яг урьд талын гэр хороололыг ямар нүүрс түлдэгийг шалгах хэрэгтэй. Энд чинь БЗДүүрэгийн засаг захиргааны төв байр бдаг. Энэ дарга удирдлагууд яагаад энэ гамшгийн утаагаа авч хэлэлцэж асуудал хөнддөггүй бнаа.

0  |  2
Vvv(66.181.161.104) 2021 оны 12 сарын 28

Shaxmal tvlshnii tortog nai alga vns ihtei vnen bvtehgv yuma

0  |  1
Zochin(66.181.185.31) 2021 оны 12 сарын 28

Tuuhii nuurs demjigchid hujaagin tsustai hun bh aaa..

0  |  4
Alt(66.181.185.31) 2021 оны 12 сарын 28

Amitananaas for humuusee ..3n jiliin omno bid haranhui utaand temterch yavsanaa sanaach.....tsonhoor hajuu bair hardaggui l blaa.. hari garigaas irzen ym shig l....bh yum....

0  |  0
Иргэн(66.181.161.80) 2021 оны 12 сарын 28

Зүгээр элэг. 1350000 д 4 тохиолдол. Ярихаас ичмээр юм даа

5  |  0
Ичинхорлоо (66.181.161.56) 2021 оны 12 сарын 29

Пээ элэг авах юмаа за түлсэн байлаа гэхэд эгэ утаа түүхий нүүрснийх болж бна уу Болиод өгөөрэй ард түмнийг тэнэг гэж доромжлохоо болиорой .Түлшний чанараа үнэн зөв шалга пялдагуудаа

7  |  0
Top