Нийслэл, дүүргийнхээ хоггүй, цэвэр цэмцгэр байдлын төлөө ажилладаг “Сүхбаатар дэвшил”ОНӨААТҮГ нь 2021 оныхоо ажлыг дүгнэн, тайлангийн хурлаа хийж, манлайлагчдаа шагнаж урамшууллаа.
Тус газар нь нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хариуцсан хороодын айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэхийн зэрэгцээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээг тус тус хариуцан ажиллаж байна.
Тайлангийн илтгэлд алба тус бүр хариуцсан ажлынхаа дүн мэдээг танилцуулсны дотор ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөр хамгаалал, ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, зайлшгүй хэрэгцээт сургалт зэрэг чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлжээ. Тухайлбал, энэ онд 21 ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдэж, тайлангийн хурлын үеэр 5 ажилтандаа өргөө, цагаан гэр олгож, ажил үүргээ сайн гүйцэтгэсэн манлайлагчдаа шагнаж урамшууллаа.
Сэтгэгдэл ( 0 )