НЗДТГ-ын албан хаагчид спортын шилдгүүдээ шалгарууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 28

НЗДТГ-аас албан хаагчдынхаа дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт наадам-2021” олон төрөлт тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ шалгарууллаа.

Арванхоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд гурав хоногийн турш үргэлжилсэн тус тэмцээнд албан хаагчид дартс, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, буухиа гэсэн спортын таван төрөлд өрсөлдсөн. Албан хаагчдын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, биеийн тамир, спортын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилготой тус спортын наадамд нийт есөн багийн 225 албан хаагч оролцсон юм. Тэмцээнд багийн дүнгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ахлагчтай нэгдүгээр баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, шилжин явах цомоор шагнууллаа.

Харин дэд байранд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн ахлагчтай зургаадугаар баг шалгарсан бол гутгаар байранд Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай есдүгээр баг шалгарсан юм.

Жил бүрийн намрын улиралд зохион байгуулдаг тус тэмцээнийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү хожуу зохион байгуулсан. Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд НЗДТГ-ын албан хаагчдыг хэлтэс, нэгж хамааралгүй нэг баг болгон өрсөлдүүлснээрээ онцлогтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin (66.181.160.50) 2021 оны 12 сарын 28

Muu abilgachid vheesei

0  |  0
Зочин(103.212.118.72) 2021 оны 12 сарын 28

Ажлаа л сайн хийгээрэй, ихээхэн өрсөлдөөд ирэхээрээ ажил мэргэжилдээ тааруухан тамирчид голцуу залуусыг сул орон тоон дээрээ аваад бусад хүмүүс нь өмнөөс нь ажиллаж төвөг чирэглэл болгох гээд байдаг талтай шүү. Анхаарна биз. Амжилт

0  |  0
Top