Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийг гал унтраах автомашины жолооч, гал сөнөөгчөөр төгссөн 40 гаруй алба хаагч Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангиудад шинээр томилогдож, Онцгой байдлын байгууллагын эгнээнд нэгдлээ.
Тус алба хаагчдад НОБГ-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа танилцуулж, “Дотоод албаны дүрэм, Жагсаалын дүрэм”, “Онцгой байдлын байгууллагын ёс зүйн албаны дүрэм” сэдвээр тус тус хичээл орлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )