Хүний сэтгэлд урмаас илүү зүйл гэж үгүй билээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 29

Шинэ бүхний эхлэл шинэ онтой ирдэг гэдэг. Тиймээс ч хүн төрөлхтөн шинэ жилийн баяраа хөл хөөртэй, ёслол төгөлдөр хийдэг билээ.

Угтан ирж буй шинэ ондоо улам ихийг хийж бүтээхийн хүсэл өвөртлөөд зорилго, төлөвлөгөөгөө боловсруулдаг уламжлал ч нэгэнт тогтжээ. Угаас хүн өөрөө сэтгэлийн амьтан хойно бүх зүйлийг шинээр эхлүүлж, өөдөө дээшээ гэсэн хүсэл тэмүүллээр ирж буй жилээ угтах нь бий. Ажил, амьдралынхаа алинд ч ахиц дэвшил гаргахыг эрмэлзэж, ирээдүйгээ улам тод, сайхнаар гэрэлтүүлэхийг хичээх хүмүүс ч олон. Хүүхэд, хөгшид, залуус гээд хүн бүр л шинэ жилийг догдлон угтана.

Сурлага, хөдөлмөр, урлаг, спортоос эхлээд тал бүртээ ганзага дүүрэн амжилт гаргахыг хичээнэ. Хуучин онд хийж амжаагүй бүхнээ дуусгаж, алдаа оноон дээрээ анализ дүгнэлт хийнэ. Дүгнэлтэндээ үндэслээд дараагийн ажлаа бүтээнэ. Ер энэ бүхний уг үндэс, хийж бүтээхийн их хүсэл тэмүүлэл өөрөө шинэ онтой ирдэг билээ. Тэгэхээр шинэ жилийн баяр, шинэ оноо угтах ёслол гэдэг ирээдүйд бүтээх бүхнээ л төлөвлөж буй хэрэг гэж ойлгох хэрэгтэй. Эрч хүч, урам зоригтойгоор урагшаа тэмүүлж, улам ихийг хийж бүтээгээрэй хүмүүс минь. Тэр л эрч хүч, урам зоригийг тань шинэ жил авчирдаг юм шүү. Хүний сэтгэлд урмаас илүү зүйл гэж үгүй билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top