2022 онд 20 жилийн ой нь тохиох “Эрхэт Монгол” групп, модон эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт 17 жилийн туршлагаараа тэргүүлэгч “Мега Вүүд” ХХК, Монголын үндэсний компаниудын нэгдэл “Хонхор Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, технологийн парк”-ийн хамтарсан шинэ жилийн цэнгүүн 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр боллоо.
Монголын бизнесийн талбар, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өөрсдийн үүх түүхээ өнгөрсөн олон жилүүдэд бүтээсээр ирсэн “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК нь үндэсний компаниудын хамтын хүч бол улс оронд үнэ цэнтэй баялгийг бүтээгч гол хүчин зүйл гэдгийг өдгөө тод томруунаар харуулж, нотолж буйг тодотгоё.
Өчигдөр болсон шинэ жилийн ёслолын ажиллагаанд “Эрхэт Монгол” групп,”Мега Вүүд” ХХК, “Хонхор Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, технологийн парк”-ийн хамт олон, хамтран ажиллагч түнш байгууллагууд, анд нөхөд болон урлаг, спорт, улс төрийн алдартнууд, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын нэр бүхий төлөөлөгчид, Өмнийн цэнхэр говийн хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.
Улирч буй 2021 он дэлхий нийтийн хувьд цар тахлаас хамаарсан сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулсан амаргүй жил байсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх биз ээ. Тэгвэл цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хямрал тохиосон энэ хүнд үеийг үндэсний компаниуд зөв менежмент, шаргуу хөдөлмөрөөр даван туулж, чадаж буйн тод жишээ нь “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд”-ийн хамт олны хамтын хүчин зүтгэл, хөдөлмөрөөр баталгаажиж буй билээ.
Түүнчлэн сорилттой ч, сэргэлт дагуулсан 2021 оныхоо амжилт бүтээлийг “Эрхэт Монгол” группийн зүгээж үнэлж, дүгнэж байна. Тодруулбал:
“Эрхэт Монгол” групп 2021 онд “Гранд маршал ” дөрвөн улирлын цогцолбор хотхоны нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг 80 хувьтай, амжилттай гүйцэтгэж, “Өнө Мөнх хөгжил констракшн“ компанитай хамтран, “Сити резиденс” хотхоны эхний 6 блокийн угсралтын ажлыг 70 хувьтай гүйцэтгээд байна. Мөн медиа салбарт Монголд анх удаа 900-гийн студийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулж, үндэсний томоохон контентуудыг үйлдвэрлэж, ТВ8 телевизийн техникийн болон айдент шинэчлэлийг 90 хувьтай гүйцэтгэжээ.
“Эх түүхээ эрхэмлэе” уриан дор “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн реалити шоу нэвтрүүлэг, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эх оронч үзлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Говь чалленж-2020” олон өдрийн тэмээн аяллын реалити шоу нэвтрүүлэг, гарааны бизнесүүдийг дэмжих, сурталчлах зорилтын хүрээнд “Роккит” хөтөлбөр, “Анхны баяр” уран сайхны бүрэн хэмжээний кино, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 300 нүүр бүхий “Зиндаа” сэтгүүлийн түүхэн дугаарыг “Эрхэт Монгол” группын хамт олон 2021 онд бүтээн бий болгож, Монголынхоо үзэгч, сонсогч, уншигч, түмэнд олондоо өргөн барьжээ.
“Мега Вүүд” компанийг үүсгэн байгуулагч Ц.Ариунбаатарын санаачилгаар “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” компани хамтран “Хонхор барилгын материалын үйлдвэрлэл худалдаа технологийн парк” төслийг амжилттай хэрэгжүүлж, үндэсний 40 компанийг нэгтгэн, 100 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, жилийн 300 тэрбум төгрөгийн борлуулалттай, үндэсний 12 үйлдвэр, 28 худалдааны компани бүхий парк байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна.
2021 оныг хийсэн бүтээсэн арвин их бүтээлтэй, зүтгэлтэй үдэж буй “Эрхэт монгол” групп, “Мега Вүүд” компаниуд хамтдаа шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулж, 2022 оныхоо амжилтыг хурайлан дуудахын сацуу энэ онд хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлээрээ манлайлан ажилтнуудаа шагнаж, урамшуулсан юм.
“Эрхэт монгол” групп, “Мега Вүүд” ХХК-иудын хамтарсан шинэ жилийн цэнгүүний шагнал гардуулах ёслолын ажиллагаа 3 үе шаттай явагдсаныг тодотгое.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны 1 дүгээр шатанд орон сууцны 50 хувийн нөхцлийг компаниас дааж, үлдсэн 50 хувийн төлбөрийг ажилтан өөрөө ямар нэгэн хүү төлөхгүйгээр 10 жилийн хугацаанд ТҮРЭЭСЛЭЭД ЭЗЭМШИХ нөхцлөөр авах эрхээр “Эрхэт Монгол” группийн 17 ажилтныг шагнасан юм.
Шагналыг “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, “Хонхор Барилгын Материалын Худалдаа, Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Ариунбат, “Зиндаа констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Лувсаншарав, “Эрхэт Монгол” группийн Медиа хариуцсан захирал Х.Доржпалам, Zindaa.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Гантуяа нар гардууллаа.
“Эрхэт Монгол” группийн дараах ажилтан, уран бүтээлчдэд “Сити Резиденс” хотхоны 7 дугаар блокоос орон сууц олгоно.
“Мега Вүүд” компанийн ажилтан, албан хаагчдад “Стандарт Холдинг” компанийн хэрэгжүүлж буй “Гранд Резиденс” хотхоны 9 дүгээр блокоос орон сууц олголоо.
“Эзний сэтгэлээр бүтээнэ” уриатай “Эрхэт Монгол” групп болон Монголын барилгын салбарт жинтэй хувь нэмрээ оруулж яваа “Мега Вүүд” компанийн хамтран зохион байгуулсан шинэ жилийн цэнгүүнд Монголын урлаг, спортын салбарын одод чуулсан юм. Тухайлбал, рок поп хөгжмийн домог болсон “Хурд” хамтлаг, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, хийлч Дэлгэрцэцэг нарын олон уран бүтээлчид ая дуу, бүтээлээрээ бэлэг барьцгаалаа.
Тдотгоход, ирэх онд 20 нас хүрэх “Эрхэт Монгол” групп 2022 онд хийж, хэрэгжүүлэх 20 ажлаа танилцуулсны нэг нь “Эх орон” төсөл юм.
“Хурд” хамтлагийн 30 жилийн ойг угтаж Монголын байгалийн үзэсгэлэнт 30 газарт “Хурд“ хамтлагийн 30 шилдэг дууг дүрсжүүлж, эх орон, онгон байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санаа, үйл хэргийг дэмжсэн үндэсний контент бүтээх “Эх орон” төслийг “Хурд” хамтлаг, Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз хамтран хэрэгжүүлнэ гэдгээ энэ үдэш албан ёсоор мэдэгдсэн юм.
Мөн “Эрхэт Монгол” группийн 20 бүтээлч ажлын нэг нь “АЛЬФА” театрын үйл ажиллагааг дэмжих гэдгийг Х.Мандахбаяр захирал мэдэгдсэн. Тодруулбал, “Альфа” театрт үе шаттай хөрөнгө оруулалт хийж, Английн алдар “Хайр хайр хайр” жүжиг, “Мастер Маргарита” постдрамын жүжгийг хамтран бүтээж олны хүртээл болгох аж. Мөн постдрамын жүжгийг анх удаа дэлгэцийн бүтээл болгож, олон нийтэд хүргэх төслийг хэрэгжүүлэх бөгөөд “Альфа” театрыг олон улсад гарах төслийг дэмжиж ажиллана гэдгийг ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр хэлсэн юм.
Шинэ жилийн цэнгүүний шагнал гардуулах ёслолын ажиллагаа 3 үе шаттай байсныг эхэнд дурдсан билээ. Тэгвэл 2 дахь шатанд, “Эрхэт Монгол”, “Мега Вүүд” компаниуд ажилтнуудаа хэрхэн урамшуулж, шагнасныг одоо танилцуулъя.
17 жилийн туршид 110 мянган айл өрхийн хаалгыг үйлдвэрлэсэн “Мега Вүүд” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 9 ажилтнаа 2-3 өрөө орон сууцаар 100 хувийн нөхцлөөр үе шаттайгаар шагнаж, урамшуулсныг мөн уг арга хэмжээний үеэр албан ёсоор зарласан.
Хөдөлмөр, бүтээлээрээ тэргүүлсэн шилдэг ажилтнууддаа байрных нь ордерыг өчигдөр гардуулж өгсөн юм. Шагналыг “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, “Хонхор Барилгын Материалын Худалдаа, Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Ариунбат, “Эрхэт Монгол” группийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Э.Энхболд нар гардуулж өгсөн.
100 хувь бэлэглэх нөхцлөөр орон сууцаар шагнуулсан “Мега Вүүд” компанийн Оны шилдэг ажилтнууд:
Мөн “Эрхэт Монгол” групп ОНЫ ШИЛДЭГ 10 ажилтандаа 2-3 өрөө орон сууцыг 100 хувийн нөхцлөөр БЭЛЭГЛЭЛЭЭ. Тодотгоход, “Эрхэт Монгол” групп нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудаа орон сууц, автомашинаар хангах санаачилгыг 2004 онд анх гаргаж, үүнээс хойш 50 гаруй ажилтан, албан хаагчдаа ОРОН СУУЦ, АВТОМАШИНААР шагнаж урамшуулжээ. Түүнчлэн энэ удаад амжилт, бүтээлээрээ манлайлсан дараах 10 ажилтнаа ОНЫ ШИЛДЭГ ажилтнаар тодруулан, 2-3 өрөө орон сууцыг 100 хувийн нөхцлөөр бэлэглэсэн юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны 3 дугаар шатанд, байгууллагын хөдөлмөрийн аварга ажилтнуудаа хүндэтгэлтэйгээр, тодруулсан юм.
Уг арга хэмжээний өмнөхөн шинэ жилийн цэнгүүний сюрприз задарч, хүндийн өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг, түүний багш Ц.Хосбаяр нарт хүндэтгэл үзүүлэх ёслол болсныг тодотгоё.
Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан М.Анхцэцэг аваргын амжилтыг мялаан BMW X4 автомашин бэлэглэсэн бол түүний багш Ц.Хосбаярын хөдөлмөрийг үнэлэн "Сити Резиденс" хотхоны 3 өрөө байраар мялаасан юм.
Мөн арга хэмжээний хүрээнд “Хонхор Барилгын Материалын Худалдаа, Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Ариунбат, “Эрхэт Монгол” группийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул нар бас нэгэн сюрпризыг задалж, “Эрхэт Монгол” группийн харьяа гурван компанийн хамт олныг Үнэ цэнийн шагналаар шагнасан юм.
Эдгээр сюрпризүүдийн дараа Хөдөлмөрийн аваргуудыг албан ёсоор зарласан.
“Эрхэт Монгол” группийн 2021 оны Хөдөлмөрийн аваргаар “Зиндаа констракшн” компанийн барилга хариуцсан дэд захирал Зоригтын Гурвансайхан шалгарч, “Нүхт Палас” хотхоны 5 өрөө орон сууцаар шагнууллаа. Түүнд энэхүү хүндтэй шагналын батламжийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, багш, яруу найрагч Эрэнжидийн Хархүү гардуулан өгсөн юм.
“Эрхэт Монгол” группийн 2021 оны Хөдөлмөрийн аваргаар группийн хуулийн хэлтсийн дарга Авирмэдийн Отгонбаяр тодорч, “Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхонд гурван давхар, зургаан өрөө “Таун Хаус”-аар шагнууллаа. Түүнд энэхүү шагналын батламжийг “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр гардуулан өгсөн юм.
Ийнхүү “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК, Монголын үндэсний компаниудын нэгдэл “Хонхор Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, технологийн парк”-ийн хамтарсан шинэ жилийн цэнгүүн ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 2021 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж буй “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК-ийн хамт олон 2022 ондоо илүү ихийг бүтээх, хөдөлмөрлөх эрмэлзэл дүүрэн байна.
Сэтгэгдэл ( 0 )