WEB AWARDS: Zindaa.mn "МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ САЙТ"-аар шалгарлаа

Админ | Zindaa.mn
2022 оны 01 сарын 03

Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг “Web awards-2021” тэргүүн наадам энэ сарын 30-ны өдөр "Корпорайт конвейшн центр"-т боллоо.

Тэргүүн наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран 2 жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм болон цахим орчинд хамгийн нэр хүндтэй эрхмүүдээс шагналаа гардан авснаараа онцлог байлаа.

НИЙТ 18 НОМИНАЦИД 60 ГАРУЙ НЭР ДЭВШИГЧИД ӨРСӨЛДӨЖ, ДАРААХ САЙТУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
 

1. ZINDAA.MN - МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ САЙТ

2. TOVCH.MN - НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ САЙТ

3. PEAK.MN - ТӨРӨЛЖСӨН МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ САЙТ

4. LIVETV.MN - ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ САЙТ

5. NUTAG.MN - ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ САЙТ

6. SHILEN.MN - ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ САЙТ

7. ULAANBAATAR.MN - ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ САЙТ

8. ETT.MN - БИЗНЕСИЙН ШИЛДЭГ САЙТ

9. UBCАB.MN - ШИЛДЭГ АППЛИКЭЙШН ХӨГЖҮҮЛЭГЧ

10. АРТ ПЛАС ДИЗАЙН ХХК - ШИЛДЭГ ВЭБ САЙТ ХӨГЖҮҮЛЭГЧ

11. ISEE.MN - САЙТЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ

Мөн “Web awards”-ын хамгийн онцлох үйл явдлын нэг нь олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтнээр П.Цагааныг, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр Тордайн Ганболдыг тодруулсан явдал байлаа.

П.Цагаан компанийнхаа хөрөнгөөр Улаанбаатар хотод Мөсөн гулгуурын талбай байгуулж, ашиглалтад оруулснаас гадна Монголын үндэсний спортын нэг болох Байт сурын харваачдад бэлтгэл сургуулилт хийх, Цэц мэргэнээ сорих Байт харвааны талбайг барьж байгуулж өгчээ. Харин Тордайн Ганболдыг 2020-2021 онд цахим орчинд эерэг, хүнлэг хандлагыг түгээн дэлгэрүүлж олон айл, гэр, хувь хүнд тусалж, нийгэмд шударга ёс, хариуцлагатай байхад манлайлж буйг онцлон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр тодруулсан байна.

Түүнчлэн "Шилдэг бүтээн байгуулалт" шагналыг "Эрхэт Монгол" группийн хэрэгжүүлж буй дөрвөн улирлын цогцолбор хотхон "Grand Marshal luxury villas" төсөл хүртэж, шилдгээр нэрлэгдлээ. 

Халаа өгч буй энэ 2021 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн зууны түүхийг бүтээлцсэн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож буй. Монгол Улсыг гадаадад сурталчилах хариуцлагатай үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж буй МОНЦАМЭ агентлаг цахим салбарт олон улсын 5 хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг www.montsame.mn сайтыг эрхлэн гаргадаг билээ.

Тиймээс 5 дахь удаагийн ёслолын үеэр Монголын сайтын холбоо www.montsame.mn сайтыг онцлон "Web awards-2021”-ын дээд шагнал “Хүндэт цом”-ыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.185) 2024 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top