Энэ онд дэлхий дахинд болох онцлох 5 үйл явдал

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 04

2022 онд дэлхий дахинд өрнөх таван чухал үйл явдлыг RT агентлаг онцолжээ

 

БЭЭЖИНГИЙН ӨВЛИЙН ОЛИМП

АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг улс  БНХАУ Шинжаан дахь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, харгислал үйлдэж байгааг эсэргүүцэн өвлийн олимпыг зохион байгуулагч орныг дипломат аргаар бойкотлохоо мэдэгдсэн. Ингэснээр улс орны Засгийн газрууд өндөр албан тушаалтан болон албан ёсны төлөөлөгчөө илгээхгүй гэсэн үг юм. “Бээжин 2022” өвлийн олимпын XXIV наадмыг хоёрдугаар сарын 4-20-нд зохион байгуулна. Өвлийн олимпын наадмын мөсөн спортын төрлүүд Бээжин хотноо, цасны төрлийн тэмцээн уралдаанууд Жанчхүүд болох юм. Харин паралимпын наадам нь гуравдугаар сарын 4-13-нд болно.

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ

2022 онд Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ бэлтгэл ажлын зардал 200 орчим тэрбум ам.доллар болжээ. 2022 оны хөл бөмбөгийн ДАШТ арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-нд Катарын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Одоогийн байдлаар Катар энэхүү тэмцээнийг зохион байгуулахад 200 орчим тэрбум ам.доллар зарцуулаад байна. Үүнд цэнгэлдэх хүрээлэн, метро, нисэх онгоцны буудал, шинэ хот, боомт барих зардал багтжээ.

“SPACEX" КОМПАНИ АНГАРАГ РУУ  АНХНЫ ХӨЛГӨӨ НИСГЭНЭ

Өнөө цаг үеийн дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдээд буй Илон Маскын “SpaceX" компани Ангараг руу 2022 онд анхны хөлгөө нисгэх бөгөөд 2024 онд сансрын жуулчид бүхий хүн тээврийн хөлгөө нисгэх хуваарьтай байгаа билээ.

 

АНУ, БНХАУ-ЫН ХАРИЛЦАА

Нэгнийх нь нөлөө нэмэгдэж, нөгөөгийх нь суларч буй хоёр их гүрний харилцаа энэ жил ч гэсэн халуун сэдэв хэвээр байх бололтой.  2022 онд хоёр орны харилцаа улам хүйтрэх үү, эсвэл ямар нэгэн байдлаар дулаарч, дэлхий ертөнц харьцангуй тайван болох болов уу гэдэг хүн бүрийн анхаарлыг татаж байна.

ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БОЛНО

Колумб, Босни, Герцеговина, Коста-Рика, Унгар, Кени, Мали, Филиппин, Португаль, Өмнөд Солонгос, Швед, Тунис, Колумб, Францад Ерөнхийлөгчийн сонгууль болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top