Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулж, БҮРТГЭЛИЙН ДУГААР аваарай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Монгол Улсын нийт иргэнд бүртгэлийн дугаар олгож эхэллээ.

Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой болсон тухай Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдээлэв. 

Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ

Регистрийн дугаар нь тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулдаг. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа бөгөөд ингэхдээ регистрийн дугаарыг халахгүйгээр хэрэглээнд нэвтрүүлэх аж. 

Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлэхгүй ба төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо ашиглах юм байна.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг цахимжуулсантай холбогдуулан мэдээлэл өгөхдөө "Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 150 гаруй үйлчилгээг үзүүлдэг. Гадаад болон Монгол Улсын иргэн болох, гэрлэлтийн бүртгэлээс бусад бүртгэл, лавлагаа үйлчилгээг цахим болгохоор ажиллаж байна.  Гадаад паспортын лавлагаа буюу гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжуулан 2,400 орчим иргэн аваад байгаа. Иргэний бүртгэлтэй холбоотой есөн төрлийн 19 үйлчилгээг цахимжуулснаар иргэд нийтдээ 200 гаруй сая төгрөг хэмнэсэн. 

Хуулийн этгээдтэй холбоотой үйлчилгээнээс онцолж танилцуулбал, гэрчилгээг цахимаар авах нөхцөл бүрдсэн. Заавал үнэт цаасан дээр хэвлэхгүй, цахимаар гэрчилгээгээ авч болно. Мөн ААН-ийн оноосон нэр авах үйл ажиллагаа олон шат дамжлагатай байсныг цахимаар нэг удаагийн хандалтаар авах боломж бүрдсэн. 

Улсын бүртгэлийн байгууллагын нийтдээ 1.1 гаруй лавлагаа, бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжин олгоод байна. Цахимд шилжсэнээр иргэн талаасаа 13 тэрбум төгрөг хэмнэгдсэн гэх тооцоолол хийсэн. 

Цахим гарын үсгийн тухай хуультай холбоотойгоор тоон гарын үсэг олгох ажлыг 2022 оны тавдугаар сараас бүх нэгжээрээ дамжуулж хийнэ. Тоон гарын үсэг нь цахим орчинд иргэнийг таних хэрэгсэл болно. Улсын бүртгэлийн байгууллага 16-аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ тоон гарын үсэг олгоно. Тоон гарын үсэг олгохтой холбоотойгоор 5.8 тэрбум төгрөг төсөвт суусан" гэх мэдээллийг өгч байсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Heruulch(202.126.89.200) 2022 оны 01 сарын 06

Utaggvi ym hiidgee bolioch hiih ymaa olj ydsan ybdg gvzeenvvd chin engj soliorch bhn orond ganch vildber bariach maluudaa ard irgdee shulj moljij ysn hanaj chadaggvi ym be nvgel nvdeerei ngl odor garna daa

0  |  0
Urangoo(66.181.161.14) 2022 оны 01 сарын 06

kodo awi

0  |  0
T(64.119.19.85) 2022 оны 01 сарын 06

Иргэддээ заавал ингэж хүндрэл учруулах ямар шаардлагатай юм бэ,хийх ажлаа олж ядах юм,бүх хүнээ хоригдол шиг дугаарлаад хужаад дагаар оруулж байгаа юмуу хаашаа юм,цаанаа хужаагийн бодлого явж л байгаа байх

3  |  0
Zo(192.82.68.96) 2022 оны 01 сарын 06

Emongoliad yum uu haana yum be.

2  |  0
Зочин(192.82.88.44) 2022 оны 01 сарын 06

Манай иргэний регистер хоёр үсэг, найман тооноос бүрддэг. Тэдгээрийн үсэг тооны боломжит комбиниториг сэлгэмэлийг бодвол 200 сая хүний регистрийг давхардуулалгүй олгох боломжтой. Тэгэхээр 3 хан сая хүний хувьд одоогийн регистер хангалттай. Энэ бол энгийн математик. Харин авилгачид үргэлж худал шалтаг гаргаж шаардлагагүй өөрчлөлт хийж, өөрсдөдөө мөнгө цавчиж байх юм. Миний мэдэхийн Хан-Уул дүүрэгт шинээр тавьсан явган замын хавтанг хотойн жил нь хуулж, дахин шинээр тавьж мөнгө угааж байж билээ. Ийм л авилгачид төрөөс зайлахгүй хурган дарга хийгээд явах юм.

1  |  0
Top