ФОТО: Шахмал түлшний үйлдвэрт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

2022 оны 01 сарын 06

"Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороон дахь “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна" гэсэн дуудлага нэгдүгээр сарын 06-ны өдрийн 05:06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртөж, шатлага тархан дэлгэрсэнийг 06:19 цагт тархалтыг зогсоож, гал түймрийг 10:28 цагт бүрэн унтраасан байна.

Гал түймэр унтраахад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, тус газрын гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Б.Тэгшбаяр нар удирдлага зохион байгуулалтаар ханган, Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн 60 орчим алба хаагч оролцээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top