УОК-оос "Омикрон" хувилбартай холбоотойгоор ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ өглөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

Коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг өнгөрсөн оны арванхёрдугаар сарын 25-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 115 захиалгат нислэгээр 11,820 иргэн ирсэн бөгөөд тусгаарлан ажиглах 15  байранд 634  иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 65 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байна.

Мөн УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын шинэ хувилбар “Омикрон” вирусаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм.

Хошууч генерал Г.Ариунбуян иргэдээс ирж байгаа санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэх зэрэг үүрэг, чиглэл өглөө.

  Эх сурвалж: УОК-ын Нэгдсэн шуурхай штаб

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top