ЧИНГЭЛТЭЙ: Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг хуралдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07
Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 тоот тушаалаар Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах, агаар бохирдуулагч зонхилох эх үүсвэрүүд, түлшний чанарт хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг баталсан.
 
Тус удирдамжийн дагуу дүүргийн Онцгой комиссын даргын 14 дүгээр тушаалаар баталсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр хуралдаж хяналт шалгалтын ажлыг дараах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
 
Галлагаанд дугуй, хог хаягдал ашиглах, түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хороодын ажлын алба, хороодын хэсгийн ахлагч нартай хамтарсан нэгдсэн арга хэмжээ, үзлэг шалгалтыг гэр хорооллын айл өрх, нам даралтын зуух бүхий аж ахуйн нэгжүүдэд 2022 оны 01 дүгээр сарын 7-ноос 9-ний өдрүүдэд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top