Нийслэлийн Онцгой комиссын даргын 2021 оны 15 дугаар тушаалын дагуу Чингэлтэй дүүргийн сайжруулсан түлшний борлуулалт, нийлүүлэлт, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, дүүргийн Шуурхай штабын дарга бөгөөд Засаг даргын Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, дүүргийн Засаг даргын зөвлөх Ж.Чимэдцогзол, дүүргийн Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Мөнхжаргал, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн Улсын хяналтын байцаагч ахмад Т.Түмэннасан нар 2022 оны 1 дүгээр сарын 04-ний дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сайжруулсан түлш борлуулах ба вакцинжуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дүүргийн хэмжээнд сайжруулсан түлшний цэгүүдийн үйл ажиллагаа түлш нийлүүлэлт хэвийн байна. Сар шинийн баяр болохтой холбоотой түлш худалдан авалт нэмэгддэг тул түлшний нийлүүлэлтийг өдрийн 10 тн болгох, мөн 7 хоногийн худалдан авалт хийгдээгүй байхад тэр 7 хоногийн түлшний хэрэгцээг цуцалдаггүй байх зэрэг саналуудыг иргэдийн зүгээс гаргалаа.
Мөн ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Ундрах-Ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төвийн түр цэг, “Спорт цогцолбор”-ын дархлаажуулалтын суурин цэгийн нэмэлт тунгийн явцтай танилцав. Спорт цогцолборт
дүүргийн хэмжээнд 2022 оны 1 дүгээр сарын 3-ны байдлаар 18-аас дээш насны 97857 иргэнээс бүрэн тунд хамрагдсан 86997 иргэн байгаа ба үүний 38761 буюу 45.1 хувийг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулсан байна.
Дүүргийн 19-р хорооны дархлаажуулалтын цэгийн хувьд эрчимжүүлэх арга хэмжээ эхлэхэд 11 сарын 22-ны өдөр нэмэлт тунгийн хамралт 1924 /27.8%/ байсан бол 2883 /41.6%/ болгон нэмэгдүүлж ажилласан ба ахмад настан болон зорилт бүлгийн 70 гаран хувийг хамруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )