Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон.
Дээрх тогтоолтой холбоотойгоор таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг ирэх сарын 1-ны дотор чөлөөлөгдөх ёстой, хууль бус томилгооны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа билээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан энэ талаар “Шалгалтаа өгөөд хуулийн дагуу төрийн албанд томилогдоод явж байгаа хүмүүсийн талаар тодруулга өгөхгүй бол ташаа мэдээлэл яваад байна. Тусгай чиг үүргийн байгууллагууд зохицуулагддаг хууль, журмынхаа дагуу сонгон шалгаруулалтаа томилгоо хийгддэг. Үүнд: ТЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ОБЕГ хамаарна. Түүнчлэн эдгээр жагсаалт дунд нэр дурдагдсан ЖДҮГ, ЭМДЕГ, ГИХГ, ТӨБЗГ, Оюуны өмчийн газрын дарга нар зохих шалгалтаа өгч, хуулийн дагуу Төрийн албанд томилогдсон” гэдгийг тодотгов.
Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийн (ЖДҮ)-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханы томилгоог Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эрхэлж байсан албан тушаалд нь жинхлэн томилсон байна.
Я.Эрдэнэсайхан нь өмнө ХААИС, МУБИС, УИХ-ын Тамгын газар, ГИХГ зэрэг төрийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, ЖДҮҮХоршооны Бодлогын хэрэгжилтийн газрын даргаар 2017 оноос хойш ажилласан, Төрийн албаны тухай хуулийн мерит зарчмын шаардлагыг хангасан нэр дэвших эрхтэй, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
muu eriin dev shingeh gedeg ni yu gesen ug ve.
Avgai ni gej muu èriin dev shingesen balair um baidag aash tsarai avah um baikhgui. Baungoliin zdtg Munhzaua mun bizdee.