Дэлхийн II дайны захидлыг 76 жилийн дараа хүлээн авчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германд байрлаж байсан америк цэргийн АНУ-ын Массачусетс хотод суугаа ээждээ бичиж, илгээсэн захидал 76 жилийн дараа хүрчээ.

Захиаг армийн түрүүч Жон Гонсалвес /тухайн үед 22 настай/ Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан буюу 1945 оны арванхоёрдугаар сард ээждээ бичсэн байна. Эзэндээ очилгүй 75 гаруй жил хүлээгдсэн захиаг Питтсбург хот дахь АНУ-ын Шуудангийн алба олжээ. “Хайрт ээж минь. Өнөөдөр танаас дахин нэг захиа авч, бүх зүйл тань сайн байгааг мэдээд маш их баярлав. Хүү нь сайн байна. Харин  хоол нь үнэхээр муу байна. Хайртай шүү, үнэсье. Хүү Жонни нь. Удахгүй уулзана гэж найдаж байна” гэж цэрэг хүү ээждээ бичиж байжээ.

Гонсалвес 2015 онд өөд болжээ. Түүний ээж мөн тэнгэрийн оронд очсон байна. Питтсбургийн шуудангийн алба цэргийн бэлэвсэн эхнэр Анжелинагийн хаягийг олж, захиаг хүргэж өгсөн байна.

Энэ захиаг хүргэх нь туйлын чухал байсан гэж АНУ-ын Шуудангийн алба захидалтай хамт илгээсэн өөрсдийн захидалд онцолсон байна.”76 жил. Үнэхээр итгэмээргүй. Тэр буцаад ирсэн мэт” гэж Жон Гонсалвесийн бэлэвсэн эхнэр Анжелина /89 настай/ ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top