ДУНДГОВЬ: Онцгой дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

2022 оны 01 сарын 10

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагчдад онцгой дуудлага хүргүүлэн “Хишиг өдөр" арга хэмжээг зохион байгууллаа.

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зохион байгуулсан тус арга хэмжээнд нэгэн үе зэрэгцэн ажиллаж байсан 10 гаруй ажилтнууд хамрагдсан юм.

Томилгоот ээлжинд нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, ангийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, ажиллаж байсан үеийнхээ тухай дурсамж яриа өрнүүллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top