Багш нарыг автобусаар ҮНЭГҮЙ ЗОРЧУУЛАХ талаар судалж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2022.01.10) болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа

Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа.

Тэрбээр "Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд такси болон хувийн унаагаар зорчиж байна.

Иймээс төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 26 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 гэж өөрчлөлт оруулах санал боловсруулсан.

Дээрх 63 сургуульд ажиллаж байгаа 5000 багшийн 1672 нь такси, хувийн унаагаар явж байна. Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн” хэмээн танилцууллаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.104) 2022 оны 01 сарын 10

Uhaan zarsan shiidel mun uu??

0  |  0
Zochin(192.82.80.123) 2022 оны 01 сарын 10

Za boliochee tsalingaa avch bgaa bol tiloh yumaa tol buh mongolchuud bagsh gesen bichig barimttai boloh bailgui

0  |  0
зочин(66.181.161.90) 2022 оны 01 сарын 10

Төрийн бүх албан хаагч нарт сая гарсан цалингаа өг бас тэтгэвэр,тэтгэмжээ нэм.Автобусаар үнэгүй явуулахын оронд парк шинэчлэлийг хийж өг.Төр юм бол ганцхан салбарыг анхаарах хэрэг байхгүй.Бүгдэд нь адил тэгш хандаж сур!!!

0  |  0
Зочин(103.57.94.199) 2022 оны 01 сарын 10

Энэ бол цалинг нэмэхгүй гэсэн ядарсан арга шүү. Иргэний үүргээ ухамсарлаад мөнгөө төлөөд явсан нь дээр. Тэгэхгүй бол тэр үнэмлэхээр нь ах дүү, амраг садан нь бас зорчино. Одоо ХӨНГЛӨЛТТЭЙ гэдэг картаар эрүүл олон хүн зорчдог

1  |  0
Зочин(103.212.118.154) 2022 оны 01 сарын 10

Хүүхдээ бодооч өглөө босч 07:45 хичээлдээ явах хэцүү. ХҮҮХДҮҮД. Ядрана хүүхдүүдээр битгий тоглооч

0  |  1
goood(202.21.96.254) 2022 оны 01 сарын 10

ZOV

0  |  0
Top