ЧИНГЭЛТЭЙ: 2021 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг биелүүлэхэд хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, хамт олноо манлайлан, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргасан Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо.
 
Чингэлтэй дүүргийн 2021 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд:
  • Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Б.Нацагдорж
  • Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Н.Лхамжав
  • Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны Тооцооны нягтлан бодогч О.Дамбасүрэн
  • 9 дүгээр хорооны Засаг дарга С.Уянгазул
  • 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга
  • 19 дүгээр хорооны Зохион байгуулагч Ч.Энхболд
  • 13 дугаар хорооны Хэсгийн ахлагч Б.Уранчимэг
  • Дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар
  • Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адъяадорж
  • Эрүүл мэндийн төвийн Халдвар сэргийлэлт, хяналтын албаны дарга Ч.Содгайхамшигмаа
  • Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-ийн жолооч Ц.Одгэрэл
  • Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн захирал О.Бөхчулуун
  • 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Буянхишиг
  • Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаа
  • Газар зохион байгуулалтын албаны дарга Ш.Амартайван
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр
  • Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч А.Өнөрмаа нар шалгарлаа.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ “2022 онд дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд та бүхэн энэхүү түүхэн ойг угтсан оны ажлаараа хамт олноо манлайлж ажилласан явдалд баяр хүргэе” гээд цаашид хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийг нийт шагнагдсан ажилтан, албан хаагчдад онцлон хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top