Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд өнөөдөр /2022.01.10/ шалгарлаа. Энэ удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцсон оролцогчдын шилмэл бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргаж, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “МОНЦАМЭ” агентлагийн дарга Г.Амартүвшин, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар шагнал гардууллаа.
Улсын уралдаанд оролцогчид:
Шилдэг оролцогчдын бүтээлийг уран зургийн галерейд дэлгэсэн байна. Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтөлнө. Үүний бэлтгэлийг хангах, суурийг бэхжүүлэх, хүүхэд залуусыг эх хэл соёлын дархлаатай болгоход “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны ач холбогдол оршиж байна.
Шалгарсан сайхан бичигтнүүд:
Засгийн газрын буцалтгүй тэтгэлэг гардсан, 12-р ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид:
Сурагчдын /1-11-р анги/ ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид:
“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд тэргүүн байр эзэлсэн:
“Насанд хүрэгчдийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн:
“Сайхан бичигтэн анги” ангилалд тэргүүн байр эзэлсэн:
“Уран бичлэгийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн:
“Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд тэргүүн байр эзэлсэн:
Сурагчдын ангилалд дэд байр эзэлсэн: УБ хотын СБД-ийн лаборатори 1-р сургуулийн 6Е ангийн сурагч Э.Дариймаа, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” ЕБС-ийн 11-р ангийн сурагч Б.Лхам-Орлом,
-“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд дэд байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Оюун-Эрдэнэ,
-“Насанд хүрэгчдийн ангилал”-д дэд байр эзэлсэн: МУБИС-ийн Монгол хэл бичгийн багшийн 1-р ангийн оюутан Д.Нямдэлгэр,
-“Сайхан бичигтэн анги” ангилалд дэд байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолцор сургуулийн 10Д ангийн хамт олон, бэлтгэсэн багш нь МХБУЗ-ын багш Б.Маралмаа,
-“Уран бичлэгийн ангилал”-д дэд байр эзэлсэн: Улсын Архивын ерөнхий газрын ажилтан, уран бичээч Ч.Бямбадолгор,
- “Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд дэд байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын ахмад багш, Монгол Улсын гавьяат багш Д.Сайнтогтох.
Сэтгэгдэл ( 0 )