ЧИНГЭЛТЭЙ: Зөрчил шалган шийдвэрлэх зөвлөгөөн боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11
Чингэлтэй дүүргийн хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий цагдаагийн газраас бусад байгууллагын удирдах албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
 
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл зөвлөгөөнд оролцогчидтой уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцов. Зөвлөгөөнд дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Чинбат, ахлах прокурор Ж.Бат-Эрдэнэ, ахлах прокурор болон хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо.
 
Зөвлөгөөнөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах, улс, нийслэлийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр ирүүлсэн зөвлөмж, мэдээллийн талаар ярилцаж цаашид зөрчлийн талаар гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэхэд анхаарах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top