Өнөөдөр /2022.01.11/ Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа удирдан явуулж, дарааллын дагуу Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 7,9 хувь буурсан үзүүлэлттэй байна. Мөн 3109 зөрчлийг илрүүлэн хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн хэсэгчилсэн арга хэмжээнүүд зохион байгуулж, 53 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан байна.
Онцгой байдлын хэлтсээс өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 8 дуудлагад ажиллаж, иргэд, аж нэгжийн 500 сая төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалан урьдчилан сэргийлэх чиглэлээр 9 объектод хяналт явуулж, илэрсэн зөрчлийг арилгууллаа.
Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хариуцсан чиглэлийн дагуу хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Туйхайлбал, 5 тусгаарлан ажиглах байрны голомтын ариутгал, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд шалгалт хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн түүхий нүүрс түлж байгаа эсэхэд Цагдаагийн газар, хороодын хэсгийн ахлагч нартай хамтарсан хяналт явуулж, 6940 өрх, 272 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авчээ. Шалгалтаар түүхий нүүрстэй холбоотой зөрчил илрээгүй байна.
Дүүргийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт 48,6 хувьтай байна. Энэ сарын 07-ны өдрөөс эхлэн иргэдийг дархлаажуулалтын IV тунд хамруулах ажил үргэлжилж байна.
Шуурхайн төгсгөлд Засаг дарга Х.Болормаа дараах үүрэг даалгавар өглөө. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )