ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлт гаргах заавар

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

2022 оны улсын төсөвт заасны дагуу нэгдүгээр сарын 1-нээс “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас хүүхдэд сар бүр олгож байгаа 100 мянган төгрөг олгох журмыг шинэчлээд байна. 

Тодруулбал, эхний хагас жил буюу долдугаар сарын 1-нийг хүртэл 100 мянган төгрөгийг бүтнээр нь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах, эсвэл одоо авч буй дансанд шилжүүлж, бэлнээр авах боломжтой юм.

Харин сүүлийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон бэлнээр авах сонголт үйлчлэх аж.

Энэ сарын хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Үүнээс өмнө хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө шууд нэрийн дансанд нь холбогдох аж.

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг дараах цахим системүүдийг ашиглан гаргах боломжтой. 

1. www.ehalamj.mn цахим хуудас

2. Ebarimt гар утасны аппликейшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

4. Банкны теллер (Энэ нь хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ)

Мөн Е-Mongolia цахим мэдээллийн системд хөгжүүлэлт хийж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аван(202.126.90.108) 2022 оны 01 сарын 11

2 хүхэд

0  |  1
JANAT(66.181.161.42) 2022 оны 01 сарын 11

Bvten awna

1  |  1
Top