Монголын төрд урлаг, спортын салбараас улс төрд хөл тавьсан нөхөд олон бий. Тэдний нэг нь Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан юм.
Тэгвэл С.Жавхлан өнөөдөр /2022.01.11/ урлагтаа эргэн ирж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр ирэх долоо хоногт "Монгол бөхийн өргөө"-нд өөрийн бие даасан "ЖАВХЛАН" нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийхээр болсон байна.
Үнэн хэрэгтээ тэр улс төрөөс явж, урлагтаа эргэн ирсэн гэх ч улс төр өөрөө түүнээс явж байна гэхэд болно.
Учир нь, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан 2016-2020 оны парламентад УИХ-ын гишүүнээр ажилласан ч өөрийгөө улстөрч биш гэдгээ хангалттай харуулсан, нотолсон. Тэр өөрийн гэсэн нэг ч хууль санаачилж батлуулаагүй төдийгүй нам сольж, тойрог хэсэхээс хэтрээгүй билээ.
Тэрбээр өнгөрсөн жил төв талбайд 20 орчим хоног суулт хийж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажлаа хийхийг, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрохыг, Г.Занданшатарын парламентыг тарахыг шаардаж, ард нийтийг нэгдэхийг уриалсан байдаг. Гэвч суулт хийх болсон гол шалтгаан нь Сангийн сайд Б.Жавхлан өөрийнх нь нэхсэн дөрвөн тэрбум төгрөгийг өгөөгүйтэй холбоотой гэдэг ил болж, тэрхүү маргаан нь хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 11 )
чаддагаа хийж яв,гэхдээ тоглолт..?одоо омикрон хуй салхи шиг дэгдэж байгаа
. . .Увсынхан миний дууг битгий сонсоорой. 2020.6.26
Жавхлангийн дууг сонсмооргуй Байна, Улин Болсон, оорийг нь харахаар янз бурийн ааш Аяг гаргаад байсан нь бодогдоод онцгуй дээ
zailuul ydsan erd hatsan baas gej ug bii ,demii ymand badairch yvaad jaal tuildaj ergeed suurindaa mulhuj yvaa ym bn, unuudur ene eldev haldvar tarhaad bgaa ued ter urguund orj haldvar hudaldan avah EZ.n bolomjtoi irged hed bgaa boldoo!
ЗАЛЬТАЙ МУУ ХУВАЛЗ
eson shideer muulaad baigaa umnuud ichihgui duug ni ayalaad ,sonsood yavj baigaadaa, hovorhon turuh duuchin shuu
eson shideer muulaad baigaa umnuud ichihgui duug ni ayalaad ,sonsood yavj baigaadaa, hovorhon turuh duuchin shuu
salbadai
Жагсаж явахаар тоглож байхгүй. Энэний маань ухаан мэдрэл орж гараад л байх юм. Чухам оокоргон амитан. Одоо тэгээд хүл хорих гэж байхад тоглолт кийдэг нь яажагам? Жавхлан минь, чи нэг күн кэвтээ орж аятайхан байж үзийч!
Эргүү мал
dald sanaagaa kheregjuulj tur zasagt toglolt khiisen nereer uwchin taraaj gay bolokh ni dee