Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны А/421 дүгээр захирамжийн хүрээнд “Коронавируст халдвар (ковид9)-аас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тунд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх сарын аян”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан юм.
Аяны хүрээнд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, дархлаажуулалтын нэмэлт тунд хорооны иргэдийг хамгийн өндөр хувьтай хамруулж ажилласан хороо, Өрхийн эрүүл мэндийн төв, аж ахуйн нэгж байгууллагуудыг тодруулж, ажлыг дүгнэлээ.
Шагналыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Алтаншагай, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар гардуулж өглөө.
Дархлаажуулалтын нэмэлт тунд хорооны иргэдийг хамгийн өндөр хувьтай хамруулж ажилласан хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөр:
- 17 дугаар хороо, “Мөнх-Үйлстэн” Өрхийн эрүүл мэндийн төв
- 15 дугаар хороо, “Энэрэнгүй сэтгэл” Өрхийн эрүүл мэндийн төв
- 16 дугаар хороо, “Тэгш-Өлзий” Өрхийн эрүүл мэндийн төв
Бүх ажилтан, албан хаагчдыг нэмэлт тунд хамруулсан аж ахуйн нэгж байгууллагаар:
Сэтгэгдэл ( 0 )