Шинжлэх ухааны академи “Тавантолгой төмөр зам” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар өнөөдөр үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийн зорилго нь талууд судалгаа, шинжилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж, Монгол Улсын бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмэрээ оруулахад оршиж байгаа юм.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд эхний ээлжинд “Тавантолгой-Гашуунсухайт” болон “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалт болон хөгжлийн цаашдын үе шатанд шаардлагатай судалгааны ажлыг гүйцэтгэх юм.
Талууд мөн элсний нүүдлийг багасгах, цөлжилтийг бууруулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, зам дагуу зэрлэг амьтдад үзүүлэх нөлөөллийг бууруулах, “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах аж.
Сэтгэгдэл ( 0 )