Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахад дөрвөн байгууллагын таван газарт хандан хугацаа сунгуулах шийдвэр гаргуулах тухай хүсэлтийг тус бүрд нь цаасаар өгдөг байв.
Түүнчлэн шийдвэр гаргасны дараа зургаан шат, баталгаажуулах хүртэл нийт 13 үе шаттай байсныг цахимд бүрэн шилжүүлэх бэлтгэлийг хангажээ. Ингэснээр иргэдийн цаг хугацааг хэмнэж, цаасны хэрэглээг бууруулах зэрэг олон давуу талыг бий болгож байгаа юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )