Ажлын хэсэг сумдад ажиллаж, сургалт дадлага зохион байгуулав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдаас бүрдсэн таван ажлын хэсэг 18 сум, 2 тосгонд ажиллалаа.

Ажлын хэсэг  Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 58 дугаар тушаалын дагуу сумдын шуурхай штабын үйл ажиллагаа, тохиолдлын удирдлагын тогтолцооны төлөвлөгөөг шинэчилж, онцгой комиссын гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн сумдын тохиолдлын удирдлагын тогтолцооны гишүүдэд мэдээлэл өгч, чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан юм.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top