Л.Төмөр: Бензин устай холилдоно гэсэн ойлголт байдаггүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Ашигт малтмал газрын тосны газраас нийслэл дэх шатахуун түгээх компаниудын агуулахад нөөц болон чанарын шалгалт хийж эхэллээ. Тэгвэл өнөөдөр /2022.01.12/ "Сод Монгол Групп" ХХК-ийн "Улаанбаатар нефть" агуулахын бүтээгдэхүүнд хэмжилт хийж, чанарыг шалгах дээж авах үеэр шатахуун устай холилдох боломжгүй талаар тайлбарлав.  Тэрээр "Монголд импортоор оруулж буй нефть бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэхдээ вагон бүрээс дээж авч, гаалийн лабораториор шинжлүүлж, барааны ангилал тогтоолгосны дараа агуулахад оруулдаг.  Агуулахад ороход компани бүр өөрийн лабораториор хэмждэг тул ямар нэгэн хольц байхгүй" гэдгийг тодотголоо. 



ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 

АМГТГ-ын Газрын тосны үйлдвэрийн нөөц хариуцсан мэргэжилтэн Л.Төмөр "Шатахуунд ус хольсон байна гэх иргэдийн гомдлын тухайд манай байгууллагынхан шатахуун түгээх станцуудаар явж, шалгалт хийгээд, тайлбар өгсөн. Ус, бензин хоёр холилдоно гэж огт байхгүй. Агуулах савнаас гарч байгаа хоолойнууд стандартын шүүлтүүртэй байдаг. Хэрэв ямар нэгэн механик хольц болон устай холилдвол хүндийн жинтэй учраас дор нь тунана. Тиймээс иргэд бензин устай холилдож байна гэдэг ойлголтыг тархинаасаа авч хаях хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг шатахуун түгээх станцууд чанаргүй бензин борлуулж байна гэдэг нь худал ойлголт" гэлээ. 

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээ хариуцсан шинжээч Ж.Бадамсүрэн "Автобензиний тухайд итгэмжлэлийн хүрээний дагуу 13 үзүүлэлт, дизель түлшинд 16 үзүүлэлтээр шинжилгээ хийж байгаа. Үүнд механик хольцын үзүүлэлт орсон байдаг. Шинжилгээг савнаас нь шууд үзэж болно. Мөн дээж авч, лабораторид хүргэж, илүү нарийн шинжилгээг хийх боломжтой. Бид шатахуун түгээх станцуудаар гэнэтийн шалгалт хийсэн. Ингэхэд ямар нэгэн шаардлага хангахгүй, механик бодис хольсон зөрчил илрээгүй. Өнөөдрөөс эхлэн нийслэл дэх шатахууны агуулахуудад гэнэтийн шалгалт хийж байна. Нийслэлд 24 агуулах байдаг" гэв. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
20l8Y0sJ3qI(103.212.119.120) 2022 оны 01 сарын 12

What Will Happen If You Mix Coke and GASOLINE

0  |  0
(103.212.119.120) 2022 оны 01 сарын 12

usig akomlyatorin huchiltei holiod hiichheer soliotoi shaana

0  |  0
Зочин(66.181.189.235) 2022 оны 01 сарын 12

Цэвэр шатахуун биш уснаас өөр эдлэв хольцтой байж болзошгүй л гэж шүүмжлээд сэрдээд байгаа юм шүү дээ, устай холилдохгүй гэдгийг 10 жилдээ хичээлд суусан л бол мэдэж баймаар юм, ямаа гэхээр зөрүүлээд тэмээ гээд чиг өөрчлөөд байх юм. Анхаарал сарниулах л арга байх оо, хувиын жин, нягтаршил, бусад хольцны л асуудлыг шалгаад өгөөч, хэт их хүхэрлэг байна уу, хар тугалга ямар хэмжээнд байна гэх мэт

0  |  0
Top