Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар төлөх боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой боллоо.

Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

Шимтгэл төлөх заавартай танилцана уу:

Алхам 1. E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.

Алхам 2. Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох

Алхам 3. Даатгуулагчийн төрлөө сонгох

Алхам 4. Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох

Алхам 5. Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах

Алхам 6. Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох

Алхам 7. Төлбөрийн боломжуудаас сонгох

Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top