Идэх дуршил тань ихсэж байвал, жингээ барьж байгаа бол дараах зүйлийг идээрэй. Эдгээр хүнс нь танд их идэхгүй байхад тусална.
Хөлдөөсөн жимснүүд
Жимс авахдаа шинийг сонгох нь илүү дээр ч хөлдөөж хадгалсан жимсгэнүүд таны идэх дуршлыг бага төрүүлж чадна.
Авокадо
Авокадо нь зөв өөх тосыг агуулдаг, зүрхэнд сайн. Бас их идэх дуршлыг багасгана.
Алим
Алим нь айл бүрийн хөргөгчинд байж байдаг хүнс төдийгүй цатгалан байлгадаг, өлсөх мэдрэмжийг дардаг.
Лийр
Усаар баялаг, илчлэг багатай лийр нь дангаар болон тараг, иогуртанд зүсэж хийж хэрэглэхэд өглөөний сайхан хоол болно.
Тахиа
Тахианы мах нь уургаар баялаг бөгөөд цатгалан байлгадаг хүнс юм.
Шоколад
Шоколад идээд өлсөх мэдрэмж төрүүлдэг дааврын хэмжээг тэнцвэртэй байлгана гэхээр сайхан сонсогдож байгаа биз. Шинжлэх ухаанаар тогтоосноор хүн шоколад идсэнийхээ дараа илчлэг ихтэй хүнс идэх нь 17 хувиар бага байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )