Өнөөдөр /2022.01.13/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамрагдлаа.
Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Довдонбалжир Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг танилцуулж, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод дүрэм, журмыг боловсруулахад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон улсын конвенцид илүү нийцсэн зарим зохицуулалтуудыг шинээр оруулсан байна. Мөн хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоосон буюу буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхээр заажээ. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг илүү өргөн хүрээнд зохицуулсан буюу хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын гэрээгээр ажиллах зэрэг хөдөлмөрийн эрхлэлтийн шинэ харилцаа болон холбогдох хөдөлмөрийн гэрээний шинэ төрлүүдийг зохицуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )